Тээврийн цагдаагийн 390 гаруй алба хаагч 400 цэгт зохицуулалт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-04-25 10:27:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуультай холбогдуулан өнөөдөр өглөөний 07:00-09.30 цагт нийслэлийн авто замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, иргэд гамшгаас хамгаалах сэрэмжлүүлэх дуут дохиогоор түр цугларах аюулгүй талбайд цугларан дадлага, сургуульд идэвхтэй хамрагдлаа.


Дадлага сургуультай холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх үеэр Тээврийн цагдаагийн албаны 390 гаруй алба хаагч 400 орчим цэгт хамгаалалт, зохицуулалт хийж ажилласан юм.


Тээврийн Цагдаагийн албанаас Цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлага, зохицуулагчийн дохио, зааврыг биелүүлж хүндэтгэлтэй хандсан нийт иргэд, жолооч нар болон цаг үеийн мэдээ мэдээллийг иргэдэд түргэн шуурхай хүргэн хамтран ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагуудад талархал илэрхийллээ.


Мөн Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотой замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр алба хаагчид хөдөлгөөн зохицуулалт, хяналт шалгалт хийж ажиллаж байгаа тул замын хөдөлгөөнд дүрмээ биелүүлж, сахилга, соёлтой хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Холбоотой мэдээ