Төрийн албан хаагчдыг харилцааны арга барилд сургаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-04-25 17:03:15

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Төрийн болон төрийн өмчит байгууллагуудын ажилтан, албан хаагчид “Харилцааны арга барил”, “Байгууллагын үйлчилгээний менежмент” сэдвээр  номын дуу сонсож байна.

Аймгийн ЗДТГ-аас Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, лектор Ц.Азбаярыг урьж, аймгийн ИТХ, ЗДТГ, хэлтэс агентлагууд, ЭБЦТС-ийн Өвөрхангай аймаг дахь салбар, БОЭТ, “Арвайхээр” ОНӨААТҮГ-ын удирдлага, албан хаагчдыг сургалтад хамруулж байгаа юм. Лекторын зүгээс XX зуун мэдээллийн эрийн зуун байсан бол XXI зуун харилцааны эрин зуун гэдгийг онцлоод ажилдаа амжилт гаргахын тулд бусадтай хэрхэн харилцах талаар зааж сургалаа.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газраас төрийн албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд тус сургалтыг зохион байгууллаа. 

Холбоотой мэдээ