Баян-Өлгийд мал төллөлт 62 хувьтай байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-04-26 11:50:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнөөдрийн байдлаар 574613 толгой хээлтэгч төллөж, мал төллөлт 62,8 хувьтай байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Одоо 556085 толгой төл бойжиж байгаа ба бойжилт 96,8 хувьтай. Мал төллөлт Ногооннуур суманд хамгийн өндөр буюу нийт малын 92,8 хувь нь төллөжээ. Харин Алтай, Алтанцөгц, Баяннуур, Буянт, Дэлүүн, Сагсай, Улаанхус суманд 71,6-86,1 хувь, бусад суманд 5,5-64,8 хувьтай байна.

Аймгийн хэмжээнд 35964 толгой мал зүй бусаар хорогдсоны 98 хувь нь өвчний бус шалтгаантай байжээ. Мөн малчдын нөөцөлсөн өвс тэжээл нь дуусч байгаа тул төл мал сэнсрэх төлөвтэй, цаг агаар сэрүүн, салхи шуургатай байгаагийн улмаас өвс ногоо ургахгүй, бэлчээрийн байдал хүндхэн байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна.    

Холбоотой мэдээ