Шинжээчид: Хориг арга хэмжээнүүд нь олон мянган хүнийг үхэлд хүргэсэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-26 12:36:46

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын дангаар авсан хориг арга хэмжээнүүд нь 2017 оны 8 дугаар сараас 2018 оны хугацаанд Венесуэлд 40 мянган хүнийг амиа алдахад хүргэжээ.


Энэ тухай Вашингтон хотод байрладаг Эдийн засаг, улс төрийн судалгааны төв хэмээх төрийн бус байгууллагын нийтлэлд дурджээ.


“Америкийн хориг арга хэмжээнүүд нь Венесуэлийн ард иргэдийн амьдрал, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулжээ. Хориг арга хэмжээнүүд нь АНУ-ын гарын үсэг зурсан олон улсын эрх зүй, гэрээний дагуу хууль бус явдал юм. Түүнчлэн энэ нь АНУ-ын хууль тогтоомжийг зөрчиж байна” хэмээн тус нийтлэлд тэмдэглэсэн байна. 


Хориг арга хэмжээнүүд нь Венесуэлийн эрх баригчдын эсрэг чиглэгдсэн гэж АНУ-ын эрх баригчид мэдэгдэж байгаа хэдий ч шинжээчид энэ мэдэгдлийг няцааж байгаа аж.



"Хориг арга хэмжээнээс гарах үр дагаварт Засгийн газар гэхээсээ илүүтэй иргэд өртөж байна. Хориг арга хэмжээнүүд нь орон нутгийн хүн амын хоол хүнсний хүртээмжийг бууруулж, өвчлөл, нас баралтын тоог нэмэгдүүлж, эдийн засгийн нөхцөл байдал дордсоны улмаас хэдэн сая иргэн улс орноо орхин явахад хүргэж байна”


Холбоотой мэдээ