Зураач Ч.Болорын бүтээл үнэлэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-30 12:03:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Канад Улсын Ванкувер хотноо энэ  сарын 25–28-ны өдөр “Art Vancouver” Олон Улсын дүрслэх урлагийн наадам болов. 

Энэхүү Олон улсын дүрслэх урлагийн “Art Vancouver 2019” /www.artvancouver.net/ үзэсгэлэнг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас дэмжин уран бүтээлчдээ оролцуулсан байна. Үзэсгэлэнгийн дуудлага худалдааны  үеэр зураач Ч.Болорын бүтээлийг урлаг судлаач, сонирхогч нар өндрөөр үнэлэн “Art master” тэмцээний 3 дугаар байрын шагнал гардуулав. "Урлагаар нэгдэцгээе" буюу “Uniting nations through art” уриатай тав дахь жилдээ зохион байгуулсан үзэсгэлэнд  20 гаруй орны 100 гаруй уран бүтээлч оролцжээ. Наадмын дуудлага худалдаагаар олсон орлогыг хавдартай хүүхдүүдийн санд хандивладаг юм байна.

Холбоотой мэдээ