Харилцаагаа сайжруулахын тулд бодитой алхам хийхийг БНАСАУ уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-30 16:05:56

ПЁНЬЯН. /TASS/. Хоёр Солонгосын харилцааг сайжруулахын тулд бодитой үйлдэл хийж, чин хүсэл эрмэлзлээ харуулахыг БНАСАУ БНСУ-д уриалжээ. Энэ тухай БНАСАУ-ын “Arirang Meari” цахим хуудаст мэдээлсэн байна.


 “БНСУ Панмүнжомд болсон дээд хэмжээний уулзалтынхаа үеэр зорьсон санаагаа тууштай баримталж, манай улсын байр суурьтай хөл нийлүүлэн алхаж, чин хүсэл эрмэлзлээ бодит үйлдлээрээ батлан харуулж байгаа үед л бид хоёр Солонгосын харилцаа илүү өндөр түвшинд хүрч байгааг харах боломжтой юм” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.


“Зөвхөн нэг тал хүчин чармайлт гаргаснаар харилцааг сайжруулах боломжгүй. Өмнөд болон Умард Солонгос хамтран ажилласнаар бид үр дүнд хүрэх боломжтой юм” хэмээн цахим хуудаст мөн дурдсан байна. 


2018 оны 4 дүгээр сараас хойш хоёр Солонгосын удирдагчид гурван удаа уулзалт хийсэн нь хоёр улсын харилцааг хэвийн болох эхлэл тавигдсан юм. Эхний уулзалт Панмүнжомд 4 дүгээр сарын 27-нд болсон бол 5 дугаар сарын 26-нд хоёр дахь уулзалт болсон. Харин 3 дахь уулзалт өнгөрсөн оны 9 дүгээр сарын 18-нд Пёньянд болсон билээ. 

Холбоотой мэдээ