Энэ онд 445 ихэр хүүхэд мэндэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-05-01 14:53:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад 2018 оны жилийн эцсийн байдлаар 1801 ихэр хүүхэд мэндэлсэн хэмээн Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Тэдний 1760 нь хоёр ихэр, 41 нь 3 ихэр юм байна. Харин 2019 оны эхний гурван сард 445 ихэр хүүхэд мэндэлжээ.

Сонирхуулахад, БНХАУ-ын өмнөд хэсгийн Юньнань мужийн Мьянри Хани автономит тойргийн бүс нутагт 2005 оноос эхлэн жил бүр Олон улсын ихрүүдийн баярыг 4-р дүгээр сарын 29-нөөс 5-р дугаар сарын 1-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна. Тус үйл ажиллагааг зохион байгуулж эхэлснээс хойш 30 улсын 12000 ихэр оролцжээ. Тус бүс нутгийг “Ихрүүдийн өлгий нутаг” гэж ярьдаг нь ихэр төрөлт харьцангуй их байдгаас үүдсэн байна.


Ихрүүдийн тухай товчхон:

Манай улсын хамгийн анхны гурван ихэр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 1950 оны 8 дугаар сарын 1-нд мэндэлсэн. 
Монголын хамгийн анхны дөрвөн ихэр 2013 оны 12 дугаар сарын 23-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд мэндэлжээ.
Хамгийн олон ихэртэй аймаг бол Архангай юм. 
Монголын хамгийн олон ихэр хүүхэдтэй ээж бол Ц.Ундрах хэмээх эмэгтэй. Тэрбээр дөрөв төрөхдөө дөрвүүлэнд нь хоёр ихэр хүүхэд төрүүлсэн байна. Түүний хоёр том нь 2003 оны 3 дугаар сарын 18-нд төрсөн. Удаах хүү, охин хоёр нь 2006 оны 6 дугаар сарын 7-нд төрсөн. Хоёр бага нь бас хүү, охин. 2008 оны 12 дугаар сарын 6-нд мэндэлсэн байна. 
2009 онд хамгийн олон буюу гурван ихэр 27 мэндэлж байсан нь ихрүүдийн түүхэн дэх хамгийн их тоо болон бичигдсэн байна.
Албан бус тоогоор манай улсад 4500 гаруй ихэр бүртгэлтэй байдаг байна.


Холбоотой мэдээ