Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулга боловсруулахад ЮНЕСКО дэмжинэ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-05-06 13:17:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын боловсролын хөтөлбөрийн мэргэжилтэн Роберт Паруаг түүний хүсэлтээр хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар ЮНЕСКО, БСШУСЯ-ны хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн явц, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцов. Тухайлбал, ЮНЕСКО Монгол Улсын боловсролын суурь судалгааны тайлан боловсруулсан бөгөөд энэ сарын 10-нд БСШУСЯ-нд хүлээлгэж өгөх юм. Үүнээс гадна мэдээлэл харилцаа технологийн ур чадварын стандарт боловсруулснаа танилцуулахаар боллоо.

Ноён Роберт Паруаг, Тогтвортой хөгжлийн зорилт буюу боловсролын зорилтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах мэргэжилтэн томилж өгөхийг хүсээд Боловсролын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахад олон улсын шинжээч зөвлөх ажиллуулах байдлаар ЮНЕСКО-гоос дэмжихэд бэлэн байна гэв.

Уулзалтад ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, Олон улсын төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Ууганбаяр нар байлцав.

Холбоотой мэдээ