Де Мистура НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хариуг хүлээж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-03-25 10:33:33

ЖЕНЕВ. /TASS/. Сири хоорондын хэлэлцээнд курдууд оролцох асуудлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд танилцуулан хариуг нь хүлээж байна хэмээн НҮБ-ын Сирийн тусгай элч Стаффан Де Мистура хэллээ.

Сири хоорондын хэлэлцээнд тус улсын курдууд оролцох ёстой гэж Мистура мэдэгджээ. Тэрээр, энэ асуудлын талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандаж, ямар хариу арга хэмжээ авч болох талаар асуусан. Хариуг нь хүлээж байна гэв.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ