"Даавуун артай соёлын баримтат өв" үзэсгэлэн гарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-06 17:36:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын хүрээнд,  ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөр болон Соёлын баримтат өвийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн дагуу  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын улсын Үндэсний номын сантай хамтран  "Даавуун артай соёлын баримтат өвийн өнөөгийн байдал" сэдэвт  эрдэм шинжилгээ, онол практикийн хурлыг өнөөдөр Үндэсний төв номын санд хийлээ. 

 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга нар хурлыг нээж,  соёлын баримтат өвийг бүтээсэн байдлын төрөл, ангиллын үүсэл, хөгжил, хадгалалт хамгаалалтын талаар мэргэшсэн эрдэмтэн, судлаачдын үзэл бодлоо хуваалцав. 


Эрдэм шинжилгээний онол практикийн хурлын үеэр, дэлхийд хосгүй монгол угийн бичиг бүхий Монгол Улсын үндэсний номын санд хадгалагдаж буй даавуун артай эх сурвалж бүтээлүүд, даавуун дээр зурсан монгол зургууд толилуулж,  9 илтгэлийг хэлэлцэв. 


"Давуун артай соёлын баримтат өв" үзэсгэлэн Үндэсний төв номын санд энэ сарын 8 хүртэл гарна.

Холбоотой мэдээ