"Залуу манлайлагч" хөтөлбөр хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-05-07 14:59:05

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас орон нутгийнхаа залууст чиглэсэн  "Залуу манлайлагч" хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна.                                                                     

Орон нутгийн манлайлагч залуусыг бэлтгэх тэднээр дамжуулан зөв зан үйлийг төлөвшүүлэх, орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа залуучуудыг дэмжих зорилгоор манай газрын 2019 оны төлөвлөгөөнд багтсан томоохон ажлын нэг хэмээн Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа онцлон танилцууллаа.

Хөтөлбөрт Говь-Алтай аймагт ажиллаж амьдардаг 22-39 насны их, дээд сургууль төгссөн, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, багаар ажиллах чадвартай залуучууд хамрагдах боломжтой гэнэ. Оролцогчид хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод 30 хоногийн вакум сургалтад хамрагдаж мэдлэг чадвараа дээшлүүлэх ач холбогдолтой ажээ. Уг хөтөлбөр энэ онд гурван удаа хэрэгжих бөгөөд эхний ээлжинд 15 залуу хамрагдах юм байна.

Холбоотой мэдээ