Олон улсын илгээмжээр 3 кг мансууруулах бодис илгээснийг илрүүлжээ

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2019-05-07 14:12:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Испани улсаас олон улсын шуудангаар кашиш гэх сэтгэцэд нөлөөлөх бодис Монгол Улс руу илгээсэн хэргийг гааль, цагдаагийн байгууллага хамтран шалгаж байна.


Рентген төхөөрөмжөөр илрүүлсэн энэхүү бодис 3 кг хэмжээтэй бөгөөд ойролцоогоор 300 сая төгрөгтэй тэнцэнэ гэдгийг ГЕГ-аас мэдээлэв.



НҮБ-ын 1971 онд гаргасан  Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай жагсаалтад кашиш орсон байдаг бөгөөд борлуулсан, хэрэглэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм.



Холбоотой мэдээ