Түр хороо 2019 оны ажлын төлөвлөгөөгөө батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-07 16:31:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо өнөөдөр хуралдаж, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөгөө батлав.


Түр хороо С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаах явцад эрүүдэн шүүсэн 6 өдрийн бичлэг үзэх, эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар харьцах асуудлын талаар холбогдох албаны хүмүүстэй уулзах, УИХ-д танилцуулах санал, дүгнэлт болосвруулах, нэгтгэх зэргийг энэ ажлын ажлын төлөвлөгөөндөө тусгажээ. Төлөвлөгөөг түр хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжсэний дараа хуралдаан хаалттай горимд шилжив..

Холбоотой мэдээ