Ихэр ботго гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-25 12:14:43

Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн малчин И.Дэлгэрцэцэгийн шар ингэ 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ихэр ботго гаргажээ. Тус сумын түүхт 90 жилийн ойн энэ жил тохиож байгаа бөгөөд ойн өмнө энэхүү ховор тохиолдол тохиолоо хэмээн сумынхан ам сайтай байна.  

Өнгөрсөн жилийн эцсийн мал тооллогоор Өмнөговь аймаг 118584 тэмээ тоолуулсан юм. Мөн энэ ондоо дэлхийн дээд амжилт тогтоох 1000 тэмээний уралдаан буюу “Монгол тэмээ 999” арга хэмжээг зохион байгуулж, Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн омгийн тэмээдээ үүлдэр болгоод байгаа юм.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ