"Алтай" чуулга дэргэдээ дуу бичлэгийн студитэй боллоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-05-08 21:47:19

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн соёл урлагийн байгууллага болох Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга орчин үеийн техник, төхөөрөмжөөр тоноглогдсон дуу бичлэгийн студитэй боллоо.                                                                               

Тус байгууллагын хамт олон студийн нээлтээ тавдугаар сарын 7-нд хийж, Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн зөвлөх Т.Ганзориг, албаны бусад хүмүүс, Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын нэрэмжит "Алтай" чуулгын дарга Н.Энхбат, уран бүтээлчдийн хамт оролцлоо.

Студийн тоног төхөөрөмжийг суурилуулж ашиглалтад оруулахад хөгжмийн зохиолч Ц.Гангаа, З.Мөнхбаяр нар хамтран ажиллажээ. Уг студи нь орон нутагтаа ажиллаж, амьдарч буй уран бүтээлчид төдийгүй хөдөө орон нутгийн ардын авьяастан, ард иргэд, хүүхэд залуучуудад  нээлттэй үйл ажиллагаа явуулах юм.

Холбоотой мэдээ