Баянхутаг суманд сүүний үйлдвэр байгууллаа

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-05-08 22:05:14

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Мах сүүний анхдугаар аян”-ы хүрээнд Баянхутаг суманд “Монгол хуурай сүүний” үйлдвэр байгуулж өчигдөр нээлтээ хийлээ.

Нээлтэд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар оролцсон юм.

Тус үйлдвэр нь өдөрт 1500 литр сүүг боловсруулан хатааж хуурай сүү үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд одоогоор дөрвөн иргэн байнгын ажлын байраар хангагдаж байна. Мөн орон нутгийн малчдаас сүүгээ худалдан авах тул малчид маань тогтмол орлоготой болж байгаа аж.

Холбоотой мэдээ