"Тэнгэр" хамтлаг Эрхүүгийн ялалтын баярт оролцохоор мордлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-08 19:54:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын “Тэнгэр” хамтлаг ОХУ-ын Эрхүү хотын ИТХ-ын дарга Сокол Сергей Михайлевичийн урилгаар “Ялалтын баяр”-ын хүндэтгэлийн тоглолтод оролцож, ая дуугаа өргөхөөр мордлоо.

Тус хамтлагийнхан ОХУ-ын Агаарын десантын цэргийн 11 дүгээр тусгай бригад, Эрхүү хотын Стратегийн зориулалтын пуужингийн цэргийн бригадад тус тус ая дуугаа өргөнө. Онцгой байдлын ерөнхий газрын урлаг соёлын нүүр болсон "Тэнгэр" хамтлаг урьд нь  Монгол Улс, ОХУ-ын нисэхийн эрэн хайх, авран туслах албадын хамтарсан “Sarex-2018” сургуулилт болон  2017 онд Байгаль нуурын сургалтын төвд болсон усны дадлага сургуульд оролцож, ая дуугаа өргөж байсан туршлагатай аж.

Холбоотой мэдээ