Хөвсгөлчүүд Чингүнжавын талбайд өглөөний дасгал хийж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-05-08 22:32:23

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ЗДТГ, БТСГ хамтран албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд өглөөний дасгалын ач холбогдлыг сурталчлан таниулах, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлж хүн амд эрүүл амьдралын хэв маяг, дадлыг төлөвшүүлэх зорилгоор Чингүнжавын талбайд өглөөний дасгал хийлгэж эхэллээ. 

Өнөөдөр эхний дасгалд 50 гаруй иргэн ирсэн бөгөөд 6 дугаар сарын 8 хүртэл хийлгэж иргэдэд дасгал хөдөлгөөнийг өдөр тутамд хэвшүүлэх гэнэ. Сүүлийн үед тус аймгийн хэмжээнд таргалалт, хөдөлгөөний дутагдлаас шалтгаалсан өвчлөл нэмэгдэж байгаа учраас ард иргэдийг өглөө бүр гүйх, дугуй унах, гимнастик, бүжиг хийхийг уриалж өглөө бүр 7 цагаас дасгал хийж эхэлжээ.

 

Холбоотой мэдээ