Хөгжимт драмын театрын барилгыг засварлана

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-05-09 10:18:27

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын барилгын таазанд нуралт үүссэний улмаас аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газрын ажлын хэсэг өнгөрсөн оны 10 дугаар сард үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон юм. Өнөөдөр аймгийн Засаг дарга Л.Ганболд Хөгжимт драмын театрын хамт олонтой уулзлаа. Энэ үеэр театрын үйл ажиллагаа болон барилга, боловсон хүчин тулгамдаж байгаа асуудал, цаашид аймгийн зүгээс соёл, урлагийн салбарыг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцлаа.

Уулзалтаар нэн түрүүнд барилгын асуудлыг хурдан шийдвэрлэн өгч хэвийн үйл ажиллагаа явуулахад туслахыг уран бүтээлчид хүсч байв. Энэхүү уулзалтад Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Боловсрол, соёл урлагийн газар зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд Хөгжимт драмын театрын удирдлагын багийг яаралтай шинэчилж, удирдлага арга зүйгээр хангах, театрын уран бүтээлийн үйлчилгээ үзүүлэх орчин нөхцөлийг хангах, барилгын засварын ажлын даалгаврыг яаралтай боловсруулж танилцуулах үүрэг даалгавруудыг холбогдох хүмүүст өглөө.

ТусTBottom of Form барилгыг 1957 онд барьсан бөгөөд ашиглалтын хугацаа дууссан гэх дүгнэлтийг мэргэжлийн байгууллага гаргасан. Драмын барилгыг буулгаж суурь дээр нь шинэ барилга барихад 15 орчим тэрбум төгрөг шаардлагатай учраас төсөв санхүүгийн хүндрэлтэй тул эхний ээлжинд шаардлагатай газруудыг засварлахаар төлөвлөж байгаа ажээ.

 

 

Холбоотой мэдээ