Эхний жилдээ ажиллаж буй номын санчдыг сургалтад хамруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-05-09 11:37:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багшийн мэргэжил дээшлүүлэх институт эхний жилдээ ажиллаж байгаа номын санчдын сургалтыг энэ сарын 6-10-нд МУБИС-д зохион байгуулж байна.


Тус сургалт нь боловсролын бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ гүйцэтгэх арга барил, ур чадвараа хөгжүүлж, Мэдээлэл харилцаа технологийг ашиглан бие даан мэргэжлийн болон хувь хүний хөгжлөө дээшлүүлэхэд чиглэж буй юм.

Сургалтаар номын санч ажлын байрандаа хөгжих бүтээлч арга барилаас суралцах, сурагчийн ном унших арга барил, танин мэдэхүйн хөгжлийг судлан оношлох чадвараа хөгжүүлэх, номын сангийн үйлчилгээнд хөтлөгдөх анхан шатны бүртгэл эзэмших, үйлчлүүлэгч багш сурагч, олон нийттэй харилцах, хандлага хувь хүний хөгжлийг дэмжих, онлайн эх үүсвэрийг ашиглах, цахим хэрэглэгдэхүүн бүтээх зэрэг чадварт суралцах юм.

Энэ удаагийн сургалтад  ЕБС-д эхний жилдээ ажиллаж буй нийслэл болон хөдөө орон нутгийн 40 номын санч хамрагдаж байна. 

Холбоотой мэдээ