Ашигт малтмалын тухай хуулийн төслийг ажлын багт буцаав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
УИХ-ын гишүүн, МАН-ын
бүлгийн дарга Ж.Тогтохсүрэн, Энэ хуулийн зарим зүйлийг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв. Тэрбээр, "Түгээмэл тархацтай ашигт малтмалын лицензийг тухайн орон нутгийн удирдлага биш Ашигт малтмалын газар олгодог байхаар зохицуулсан байна. Түгээмэл тархацтай ашигт малтмал гэдэг
нэрийн дор өөр ашигт малтмал олборлодог гэх асуудал яригддаг. Тиймээс энэ асуудлыг лицензийн тоог нь тогтоох, эрхийг нь хүчингүй болгох зэрэг тодорхой хуулийн зохицуулалтаар шийдвэрлэх боломжтой. Түгээмэл тархацтай ашигт малтмал буюу элс хайрга, боржин,
давс зэрэг
нь барилгын материалын салбарыг хөгжүүлэхэд ашиг тустай юм" гэв.
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, "Түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлох оновчтой эрх зүйн томьёолол хийсэн. Зөрчил, дутагдал давхардал гээд 567 зөрчил гарсныг зохицуулах шаардлага үүсэж байгаатай санал нэгдэж байгаа"-г хэлэв. Мөн тэрээр, орон нутгийн эрх мэдэл, нутгийн иргэдийн санал бодолд тулгуурлаж хуулийн төсөл боловсруулж байхыг анхаарч үзэхийг хүсэв.
Ийнхүү хуулийн төслийн хэлэлцэх эсэхээр санал хураахад гишүүдийн олонх дэмжээгүй тул, хуулийн төслийг ажлыг багт нь буцаалаа.