Ээлжит бус чуулган хуралдуулахаар боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-03-25 14:34:13

УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг энэ сарын 29-ний өдрөөс ирэх сарын 01-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар шийдвэрлэлээ.

Ээлжит бус чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр тогтоожээ. Үүнд: Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл, бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл, цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэхээр товложээ.

Иймд ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг байнгын хороодын дарга нар болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт даалгалаа.

Б.Туул

Холбоотой мэдээ