УИХ-ын зарим байнгын хорооны даргыг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-09 13:51:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, зарим байнгын хорооны дарга нарыг томилсноор, чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав.


Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг 81.6 хувиар, Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг 88 хувийн саналаар дэмжлээ. Харин Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг 89.8 хувийн саналаар, Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг 82 хувийн саналаар  улираан сонгов.


Чуулганы үдээс хойших хуралдаан 15.00 цагт үргэлжилнэ.

Холбоотой мэдээ