Сирийн нэгдлийг хамгаалахад ОХУ-ын агаарын ажиллагаа тус болсон

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-25 14:55:52

МОСКВА. /Sputnik/. Террористуудтай тэмцэх ОХУ-ын агаарын ажиллагаа Сирийн эв нэгдлийг хамгаалахад шуурхай тус болсон гэж Оросын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко мэдэгдэв.

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын Засгийн газрын хүчин, сөрөг хүчний хэд хэдэн фракц болон босогчдын бүлэглэлүүд хоорондын мөргөлдөөний улмаас Сири 2011 оноос хойш иргэний дайны хөлд нэрвэгдээд байгаа билээ.

Хоёрдугаар сарын 22-нд ОХУ болон АНУ Сирид гал зогсоох дэглэм тогтоох хэлэлцээр байгуулсан нь хоёрдугаар сарын 27-нд хэрэгжиж эхэлсэн.  

"Өрнөдийн орнуудын чимээгүй өнгөрөөх гээд байгаа нэг асуудал байна. Би хэт эх оронч үзэлтэй хүн биш. Энэ нь ч улсдаа илүү их тааламжтай байдлыг бий болгодог. Хүчирхэг гүрэн болох ОХУ-ын оролцоогүйгээр олон улсын тулгамдсан асуудлуудыг зохицуулах боломжгүй болохыг Сирийн мөргөлдөөн, хямралд ОХУ оролцож байгаагаар нотлон харуулж байна" гэж Матвиенко мэдэгджээ.

Мөн Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын ирээдүйтэй холбогдуулан тэрбээр, сиричүүд өөрсдөө хувь заяагаа тодорхойлно гэж онцлон тэмдэглэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ