Боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-05-10 16:22:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай 2018 онд байгуулсан зээлийн гэрээний дагуу Азийн хөгжлийн банк, БСШУСЯ-тай хамтран “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байна.


Тус төсөл нь 2018 оны 4 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сар хүртэл хэрэгжих юм. Төслийн хүрээнд Багшийн мэргэжил дээүшлүүлэх институтээс сургуульд суурилсан менежментийг бэхжүүлэх зорилгоор сургуулийн үнэлгээг сайжруулж, хэрэгжүүлэх, багшийн бие даасан үнэлгээ, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжсэн чадамжид суурилсан багшийн үнэлгээг боловсруулах, багш, удирдах ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих чиглэлээр  хамтран ажиллах аж.

Холбоотой мэдээ