Төл 96.8 хувьтай бойжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-05-10 16:33:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оны эхэнд тоолсон 29.7 сая эх малаас 20.0 саяас доошгүй төл хүлээн авах төлөвтэй байна хэмээн ХХААХҮЯ мэдээллээ.

Энэ сарын 9-ний өдрийн байдлаар, нийт эх малын 66.0 хувь буюу 19 сая 694.8 мянган хээлтэгч төллөж 19 сая 120.7 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 96.8 хувьтай байна. Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Сүхбаатар, Төв, Хэнтий аймагт мал төллөлт 70-аас дээш хувьтай байна.

Том малын зүй бусын хорогдол 469.1 мянга болсон нь оны эхний нийт малын 0.71 хувийг эзэлж байна. Харин хамгийн их хорогдолтой буюу дээрх үзүүлэлт 3-аас илүү хувь байгаа нь Увс, Ховд аймаг аж.

Холбоотой мэдээ