Ялалтын баярын тоглолтод “Өнө мөнх орон” эгшиглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-05-10 18:01:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аугаа эх орны дайны ялалтын 74 жилийн ойн баярын “Болор одод-Аугаа ялалтад” хүндэтгэлийн тоглолтод Соёл, урлагийн их сургуулийн дэргэдэх лицей сургуулийн найрал дууны “Бадмаараг” хамтлаг оролцож, Төрийн шагналт, УГЗ Б.Шаравын хөгжим, Л.Өлзийтөгсийн үг “Өнө мөнх орон” дууг дуулав.


Түүнчлэн, уг хамтлагийнхан тоглолтын ид өрнөл хэсэгт “Эх, дороги”, “Смуглянка” зэрэг Оросын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон  дууг дуулсан бөгөөд “Смуглянка” дууг гоцлон дуулсан 7 настай Э.Энгүүнбат хүндэтгэлийн концертын  хөтлөгчид, үзэгчдийн бахдал, хайр хүндлэлийг хүлээв.


“Бадмаараг” хамтлагийн тоглолтыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны хамт олон, Москва хотноо сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэд  үзэж сонирхсон юм.

Холбоотой мэдээ