Дуудлагын төвийн үйлчилгээг аймагтаа анх удаа нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-05-11 22:06:18

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтэс энэ сарын 1-нээс “Call center буюу дуудлагын төвийн үйлчилгээг нэвтрүүлж байна.

Уг үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд, даатгуулагч нар нийгмийн даатгалын холбогдолтой хууль болон бусад үйлчилгээний талаар мэдээлэл авах, санал хүсэлт хүлээн авах, цаг хугацаа хэмнэх, шуудангийн үйлчилгээний захиалга өгөх зэрэг үйлчилгээг авах юм. Үйлчилгээний лавлах утасны дугаар 7509 9000. Бүх операторын хэрэглэгчид энгийн тарифаар ярьж, мэдээлэл авч болох юм байна. 

Холбоотой мэдээ