Ирэх долоо хоногт зарим нутгаар цасан болон шороон шуургатай байна

Монголын мэдээ | Байгаль орчин
183@montsame.mn
2019-05-11 17:24:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 12-16-ны өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр, зарим нутгаар шороон болон цасан шуургатай байх ажээ.

Тавдугаар сарын 12-нд зүүн аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас хайлмагтан орж, шуурч хүйтэрнэ. Говь талын нутгаар 12, 15-нд, баруун аймгуудын нутгийн зарим газраар 13-нд, ихэнх нутгаар 14-нд секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна гэж  УЦУОШГ-аас мэдээллээ.

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр дулаарна. 

Холбоотой мэдээ