Цогтцэций суманд алга болсон нэг иргэний цогцсыг олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-05-12 18:40:37

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт энэ сарын 11-нд их хэмжээний цас орж цасан шуурга шуурсны улмаас малдаа явсан иргэд алга болсон гэх дуудлага ирсээр байна. Өмнө нь нэг хүн нас барсан, 4 хүн хайж байгаа гэх мэдээллийг бид иргэддээ хүргэсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраас тавдугаар сарын 12-ны 14 цагийн үед авсан мэдээгээр Цогтцэций суманд алга болсон нэг иргэний цогцсыг олжээ. Ханхонгор сумаас алга болсон 3 иргэнийг хайж байсан бөгөөд нэгийг нь эсэн мэнд олсон гэлээ. Цогтцэций сумаас дахин хоёр хүн алга болсон гэсэн дуудлага хүлээн аваад одоогоор нийтдээ 4 хүнийг эрэн хайх ажил үргэлжилж байгаа юм байна. 

11-ний өглөө тэнгэр намдуухан байсан тул малчид малаа бэлчээрт гаргасан байсан нь ийнхүү хохирол дагуулж байна. Малаа алдсан гэх дуудлага, мэдээлэл маш их байгаа аж. Хэдийгээр зуны сар гарчихсан ч гэлээ ийн цасан шуурга шуурч Өмнөговь аймагт хоёр иргэн амиа алджээ.

Холбоотой мэдээ