Сургууль, цэцэрлэгүүдэд 2000 зурагт ном бэлэглэлээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-05-13 00:24:25
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ “Эрдэнэт хотын хөгжил, бодлого, судалгааны хүрээлэн” ТББ Орхон аймгийн сургууль, цэцэрлэгт 2000 гаруй зурагт ном бэлэглэлээ.

Үүнийг “Гэрэлтэй ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд өгч байгаа юм. Дээрх 2000 номыг “Бумбардай” цуврал номын зохиолч Н.Эрдэнэбаярын дэмжлэгтэйгээр АНУ-ын Охайяа мужаас авчирсан ажээ. Нийт 30 сая төгрөгийн үнэтэй ном гэж зохион байгуулагчид нь онцоллоо.

Тус төрийн бус байгууллага “Гэрэлтэй Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд өмнө нь “Эрдэнэт үйлдвэр”-тэй хамтран Эрдэнэтийн бүх цэцэрлэгт  комикс цуврал ном,  Тайвань улсад суралцах оюутны тэтгэлэгт хөтөлбөр, “Эрдэнэтийн ирээдүйн эзэд-II” байгалийн ухааны нэгдсэн олимпиад зохион байгуулж байсан.

Цаашид Эрдэнэт хотын хүүхэд, залуучуудын оюун ухааны хөгжилд хувь нэмэр оруулж, сургуулиудад жишиг номын сан байгуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ