“Хамтарсан баг” 300 гаруй хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлжээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-05-13 00:14:20
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Баян-Өндөр сумын ЗДТГ-аас санаачлан хүүхэд хамгааллын “Хамтарсан баг”-ийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтын онцлог нь байгууллагууд харилцан туршлага судлах, мэдээлэл солилцоход оршжээ.  

Хүүхэд хамгааллын “Хамтарсан баг” нь Баян-Өндөр сумын 21 багт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 160 гаруй гишүүнтэй юм. “Хамтарсан баг”–т багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, цагдаа, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сургуулийн нийгмийн ажилтан, хүүхдийн элч гэсэн зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Тэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй хүүхдүүдийг илрүүлэх, зөвлөгөө өгөх, аюулгүй байдлыг хангах, “Түр хамгаалах байр”-нд байрлуулах, эцэг, эхэд нь хуулийн зөвлөгөө өгөх зэрэг  үйлчилгээ үзүүлдэг юм. Үүний хүрээнд 300 гаруй хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлжээ. 

Холбоотой мэдээ