Монгол гэрт хотон шувуу тэжээж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант суманд монгол гэрт хотон шувуу тэжээж байна. Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны хамт олон шувуунд “Азхүү” хэмээх нэр өгсөн бөгөөд одоо нэг настай аж.
Тухайн шувууны хооллох, усанд оруулах зэрэг арчилж маллах ажлыг мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын зөвлөмжийн дагуу экологич Ц.Ганболдын гэр бүл хариуцаж байгаа аж. Тухайлбал, хоёр өдөрт нэг удаа ванны усыг сольдог бөгөөд үүнд 200 гаруй литр ус ашигладаг гэнэ.
Хотон шувууг анх Хар-Ус нуур орчмын
Улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Б.Содбилэг ноднин 11 дүгээр сард Чандмань сумын Сүлжээ багт буудуулж шархадсан байхад нь олжээ. Тухайн үед
шувууны зүүн далавч болон хөл гэмтсэн, нисэж чадахгүй байсан байна. Ингээд
Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа болон мэргэжлийн
байгууллагад мэдэгдэж гурван сар эмчилсэн бөгөөд зориулалтын байр байхгүй учраас монгол гэрт ийнхүү 6 сарын турш өсгөн тэжээж байгаа юм байна.
Аз хүү нэртэй хотон шувуу өдөрт 3-4 загас иддэг. Анх олоход 6
кг байсан бол одоо 7.5 кг жинтэй болжээ.