Монгол Улс, БНСУ дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг БНСУ-ын Үндэсний ассамблэйн гишүүн ноён Ким Дү Кван, Гёнгсан мужийн Гүсон сумын Засаг дарга Пэк Дү Хён болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч, соёлын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Монгол Улс,
БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой 2020 онд тохионо. Уулзалтаар
дипломат харилцаа тогтоосны ойн хүрээнд хамтран зохион байгуулах ажлын талаар
санал солилцов. Тухайлбал, соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэх, үзэсгэлэн зохион
байгуулах, орон нутгийн хооронд түншлэл бий болгох талаар ярилцсан юм.
Энэ үеэр 30 жилийн ойг зохион байгуулах ажлын талаар ажил хэрэгч уулзалт зохион байгуулж, хамтран ажиллахаар тогтлоо.