Д.Трамп: Худалдааны яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-15 14:22:47

ВАШИНГТОН. /TASS/. Худалдааны асуудлаар талуудын дунд санал зөрөлдөөн үүссэн хэдий ч АНУ, Хятадын худалдааны яриа хэлэлцээг үргэлжлүүлсээр байх болно хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.  


“Хятад улс гэрээ байгуулахыг хүсэж байна. Хятад улс олон арван жил бидэнд шударга бус хандсан учир бидний хооронд санал зөрөлдөөн үүссэн” хэмээн тэрбээр хэлжээ.


Хятадын 325 тэрбум ам.доллар бүхий бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах тухай шийдвэрийг АНУ хараахан гаргаагүй байгааг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ