Орон нутгийн тусгай хамгаалалттай уулыг тахилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-05-15 15:33:18
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Зуны тэргүүн сарын шинийн арван нэгний билэгт энэ сайн өдөр Баян-Өндөр хайрханыг  тахилаа. Тахилгын ёслолыг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сүм, хийдүүд ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан юм.

Тахилгын ёслолын үеэр Баян-Өндөр хайрханы шүтээн дүр, судар болон найман тахил, долоон эрдэнийг залж, лам хуврагууд ном 4 зүг, 8 зовхист сум харван, аргамаг хүлэг сэтэрлэлээ.

1998 онд аймгийн ИТХ-ын шийдвэрээр Баян-Өндөр хайрханыг орон нутгийн хамгаалалтад авч улмаар 2011 оноос жил бүрийн зуны эхэнд сард тахихаар болсон билээ. Үүний дагуу тахилгын зан үйлийг үйлдлээ.

 Түүнчлэн өчигдөр буюу шинийн аравны билэгт сайн өдрийн үдэш Лхам сахиус болон тэнгэрийн 7 одыг тахилаа.

 

 

Холбоотой мэдээ