Шарын гол суманд 48 айлын орон сууц ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-05-16 14:32:57
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Шарын гол сумын Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт уурхайчдад зориулсан орон сууцны хотхон шинээр байгуулах ажил тусгагдсаны дагуу 48 айлын орон сууц ашиглалтад орж оршин суугчид түлхүүрээ гардан авлаа. 

Энэхүү ажлын хүрээнд “Шарын гол” ХК-ийн захиалгаар “Соргог баян далай” ХХК  орон сууцыг барьж ашилалтад оруулсан байна.

Шарын гол” ХК түүхт 55 жилийнхээ ойг угтан 2019 оныг залуучуудыг дэмжих жил болгон зарласан ажЭнэ хүрээнд залуу ажилчиддаа хөнгөлөлттэй нөхцөлөөр дээрх орон сууцанд хамруулж эхэлжээ.Түлхүүр гардуулах үеэр 34 залуу гэр бүлийг дээрх нөхцөлөөр шинэ байртай болгосон аж.Тус барилгын ажлыг өнгөрсөн оны 8 дугаар сард эхэлсэн бол ийнхүү өнөөдөр оршин суугчдаа хүлээн авч байна.

Дашрамд, Шарын гол сумын тухайд улсдаа эхний гуравт ордог хүн ам олон, дэд бүтэц, уул уурхай хөгжсөн аймгийн төвийн дайтай сум юм. Албан бус тоогоор 12 гаруй мянган иргэнтэй.

Сумын иргэдийн зонхилон хөдөлмөрлөдөг салбар нь "Шарын гол" ХК болон бичил уурхай эрхлэгчид нөхөрлөлийн үйл ажиллагаагаар нэгдэн ажиллаж байна.

Холбоотой мэдээ