Эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тогтоолын төслийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-16 16:01:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв.


Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогуудыг уялдуулах шаардлагатай байгааг дурдлаа. Тэрбээр, “Монгол Улсад Үндэсний хөгжлийн газар ажиллаж байгаа. Энэ байгууллагын зорилго бол хөгжлийн дунд, урт хугацааны бодлогын уялдааг хангах ёстой ч өнөөдөр зөвхөн төрийн худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. Тиймээс энэ газрыг үндсэн зорилго, чиглэлийнх нь дагуу ажиллуулах хэрэгтэй” хэмээв.
Үндсэн чиглэлийн төсөлд гэмт хэргийг бууруулах бодлого, хөдөлмөрийн бүтээмжийн хувь, өрхүүдийн хөрөнгийг тооцож, түүнийг нь өсгөх чиглэлд өрнүүлэх ажлаа тусгах хэрэгтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хэлсэн юм.


Ийнхүү Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 60.5 хувь дэмжив. Тиймээс тус тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ЭЗБХ-нд шилжүүлэв.

Холбоотой мэдээ