Хөх далан хальсны суулгац нийлүүллээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-05-16 16:37:31

Увс /МОНЦАМЭ/. “Жимс жимсгэнэ” Үндэсний дэд хөтөлбөрийн хүрээнд ХХААХҮЯ болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн /GIZ/-ЭТИС хөтөлбөрөөс Увс аймагт хөх далан хальсны суулгац нийлүүллээ. Эрс тэс уур амьсгалд дасан зохицсон жимс бол хөх далан хальс байна.

Иймээс Увс аймагт уг жимсийг тариалах нь илүү зохимжтой хэмээн аймгийн мэргэжлийн албаны хүмүүс үзжээ. Энэ дагуу хөх далан хальсны суулгац олдоц муутай байгааг харгалзан үзээд Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн /GIZ/-ЭТИС хөтөлбөрөөс 250 ширхэг суулгацыг ОХУ-аас оруулж ирэн аймгийн Эрдэм шинжилгээний хүрээлэн болон “Чацаргана үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ, тариаланчдад гэрээгээр өгч тариалуулж байна. Цаашид уг суулгацыг үржүүлэн тархаах бодлого барьж байгаа аж. Тариаланчид 2020 оны 6 сарын 30 хүртэл гурван сар тутамд ЭТИС хөтөлбөрт үр дүнгийнхээ талаар тайлан бичиж байх юм байна.

 

Холбоотой мэдээ