Зэвэг, хадран загасыг үржүүлж байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-05-18 11:36:01

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Чулуут голын загасыг хамгаалах, үржүүлэх ажлыг өнгөрсөн оны 11 дүгээр сараас, үржүүлгийн ажлыг өнгөрөгч 4 дүгээр сарын 15-наас эхэлсэн байна.  

Энэ жил зэвэг, хадран загасны 350.000 түрсийг зориулалтын лабораторид 2 см- 2.5 см хэмжээтэй жарамгай болгон голд тавих зорилттой ажиллаж, эхний 86 зэвэг загаснаас түрсийг нь аван эх голд нь буцааж тавьсан байна.

Энэхүү ажлыг “Алтай бидний нутаг” ХХК-аас Тариат сумын удирдлагуудад тавьсан нь дэмжигдэж, Мөрөн багийн “Мөрөн хишиг”, Алтаад багийн “Алтаадын тул” зэрэг нөхөрлөлийг байгуулан, хариуцуулан ажиллуулж байна. 

Холбоотой мэдээ