Халаалт дулааныг энэ сарын 25 хүртэл сунгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-05-17 15:10:08

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаанаар цаг агаар хүйтэрч цас орсон тул 5 дугаар сарын15-нд зогссон халаалт дулааныг энэ сарын 25 хүртэл дахин өгөхөөр шийдвэрлэв.  

Халаалт зогссон энэ үед цагаар хүйтэрч цас, бороо орсны улмаас бага насны болон цэцэрлэгийн хүүхдүүд ханиад томуу тусч, байранд амьдардаг айл өрхүүд ч даарч зутарч эхэлсэн байна. Иймээс иргэдийн тохь тухтай, эрүүл амьдрах нөхцөл байдлыг хангах зорилгоор халаалт дулааныг 10 хоног сунгах шийдвэрийг гарган энэ сарын 16-наас эхлэн хэвийн олгож эхэллээ.

Холбоотой мэдээ