“Мерси Кор-Монгол” Олон улсын байгууллагаас сургалт зохион байгуулав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-05-17 17:50:45

Архангай /МОНЦАМЭ/. “Мерси Кор-Монгол” Олон улсын байгууллага 5 дугаар сарын 15,16-ны өдөр ”Онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар болон стандарт” сургалтыг Эрдэнэбулган, Өлзийт, Батцэнгэл, Ихтамир, Өндөр-Улаан, Хайрхан, Чулуут, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Жаргалант сумын хөдөө аж ахуйн тасгийн холбогдох мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгуулжээ.

Сургалтын төгсгөлд оролцогчид хариу арга хэмжээний үед хийх LEGS гарын авлагын мал сүрэг, амьжиргаа ба онцгой байдал, мал сүрэгт чиглэсэн үйл ажиллагаанд мөрдөгдөх нийтлэг стандартууд, анхдагч үнэлгээг тодорхойлох гэсэн 4 үе шатуудын арга, аргачлалуудыг тодорхойлох, хэрэглэх, мөн мал аж ахуйд суурилсан амьжиргаанд чиглэсэн тохиромжтой үйл ажиллагааг тодорхойлж, LEGS-н стандарт болон удирдамжийн дагуу хийж сурах зэрэг чадамжуудыг эзэмшсэн байх юм. 

Холбоотой мэдээ