Сүрьеэгийн үзлэг, шинжилгээ хийх зардлыг шийдвэрлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-17 16:40:28
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт  сүрьеэгийн үзлэг, шинжилгээ хийх зардал шийдвэрлэхийг үүрэгдэв.


Энэ сарын 16-ны байдлаар, 25 сургууль, нэг цэцэрлэгийн 6932 сурагч, ажилтныг үзлэг, шинжилгээнд оруулж, өвчилсөн 47 сурагч, багшийг эмчилгээнд хамруулаад байна. 


Хуралдаанаар, цаашид сургууль, цэцэрлэгийн нягтралыг бууруулах, шинээр барих болон одоо байгаа сургуулийн агааржуулалтад анхаарах, эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийн агуулга, чанарыг сайжруулах, багш, ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт чанартай, бүрэн хамруулж хяналт тавих нь зүйтэй гэж үзлээ.

Холбоотой мэдээ