НАТО-гийн цэргийн томоохон сургуулилт Эстонид болж дууслаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-17 16:43:38

ТАЛЛИН. /ТАСС/. Өнөөдөр Эстони улсад “Хаврын шуурга” гэдэг нэртэй НАТО-гийн томоохон цэргийн сургуулилт дууссан тухай тус улсын Зэвсэгт хүчний Ерөнхий штаб мэдээллээ.


Сургуулилтад 13 улсын 9 мянган гаруй цэргийн алба хаагч оролцсон байна.   


Түүнчлэн хэдэн зуун нэгж техникийг сургуулилтад ашигласны дотор Герман, Их Британийн Eurofighter сөнөөгч онгоцууд, Польшийн армийн Су-22 дайрагч онгоцууд, Британийн Wildcat, Apache нисдэг тэргүүд болон АНУ-ын зэвсэгт хүчний Pave Hawk нисдэг тэргүүд байна.


Эстонийн армийн хошууч генерал Мартин Херем-ийн мэдэгдсэнээр, сургуулилт амжилттай болж, ямар нэгэн осол гараагүй боловч байгаль орчинд бага зэргийн хохирол учирсан ажээ.


“Хаврын шуурга” сургуулилалтыг 4 дүгээр сарын 29-нээс 5 дугаар сарын 17 хүртэлх гурван долоо хоногийн хугацаанд Ляэне-Вирумаа, Ида-Вирумаа, Харьюмаа, Йыгевамаа гэсэн дөрвөн мужид явуулжээ. 

Холбоотой мэдээ