Канад, Мексикийн ган, хөнгөн цагаанд ногдуулсан нэмэлт татвараа цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-05-18 11:30:37

ВАШИНГТОН. /CNN/. Канад, Мексикийн ган, хөнгөн цагааны импортод ногдуулсан нэмэлт татвараа цуцлах шийдвэрийг гаргасан гэж АНУ-ын худалдааны яамнаас баасан гарагт мэдээлжээ.  


АНУ, Канадын хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, Канадын гангийн импортод ногдуулсан 25 хувийн нэмэлт татвар, хөнгөн цагааны импортод ногдуулсан 10 хувийн нэмэлт татвар 48 цагийн дотор хүчингүй болох болох ажээ.


Ингэснээр өнгөрсөн онд байгуулсан Хойд Америкийн худалдааны хэлэлцээр Конгрессын дэмжлэгийг авахад нэг алхам ойртлоо хэмээн үзэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дээрх шийдвэрийг сайшаагаад, Америкийн эдийн засгийг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна хэмээн тэмдэглэжээ.


АНУ өнгөрсөн онд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихийн тулд ган, хөнгөн цагааны импортод нэмэлт татвар ногдуулсан юм. Автомашины импортод ногдуулах нэмэлт татвараа хойшлуулна хэмээн Д.Трампын засаг захиргаа мэдэгдсэнээс нэг хоногийн дараа энэхүү шийдвэрийг гаргасан байна. 

Холбоотой мэдээ