Канад, Мексикийн ган, хөнгөн цагаанд ногдуулсан импортын татварыг цуцалжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-05-20 11:13:30

ВАШИНГТОН. /ТАSS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канад болон Мeксик улсын ган, хөнгөн цагаанд ногдуулсан импорын татварыг цуцлах тухай хоёр захирамжид гарын үсэг зурлаа гэж Цагаан ордон мэдээлжээ. 


"Канад, Мексикээс импортолдог хөнгөн цагаан АНУ-ын үндэсний аюулгүй байдалд дахин аюул учруулахгүй гэдгийг би олж тогтоосон" гэж Трампын захирамжид дурдсан байна. 


Дээрх дүгнэлттэй холбоотойгоор тэрбээр "Канад болон Мексик улсыг татвар ногдуулсан орнуудын жагсаалтаас хасахаар" шийджээ. 


АНУ-ын эрх баригчид 2018 оны гуравдугаар сард хэд хэдэн улсын ган, хөнгөн цагаанд импортын татвар ногдуулжээ. Канад, Мексик болон Европын Холбооны хувьд хязгаарлалтын арга хэмжээ өнгөрсөн оны зургадугаар сараас хэрэгжиж эхэлсэн байна. Тухайн үед Канад, Мексикийн металлд татвар ногдуулах шийдвэр гаргаснаа Трампын засаг захиргаа үндэсний аюулгүй байдлаа зайлшгүй хангах шаардлагатай холбон тайлбарлажээ. 


Холбоотой мэдээ