Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-05-20 13:43:04

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын Хуульчдын холбооны Баянхонгор аймаг дахь салбараас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд аймгийн бүх суманд ажиллаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулжээ.

Тус ажлыг Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж байна. 

Энэ хүрээнд сумдын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад цахим орчны хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өртөөчилсөн сургалт зохион байгуулахын зэрэгцээ иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажиллажээ. 

Холбоотой мэдээ