Хүчирхийллийн хохирогчдод туслалцаа үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв” байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-05-20 14:42:46

Дорнод/МОНЦАМЭ/ Хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хохирогчдод 24 цагийн турш эрүүл мэнд, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв” байгууллаа.

Энд сэтгэл зүйч, эмч, нийгмийн ажилтан тогтмол ажиллах юм.

Монгол Улсын хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй болон хүчирхийллийн улмаас эрсдэлд байгаа иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг ханган, нийгмийн ажил үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх зорилготой тус төвийг НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр байгуулжээ.

Хамгаалах байрыг орон нутагт хүлээлгэж өгөх үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл,  Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава нар гарын үсэг зурав. Тус төвийн цаашдын тогтмол үйл ажиллагааг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хариуцан ажиллана.

Холбоотой мэдээ