Ш.Абэ БНАСАУ-ын удирдагчтай уулзах бодолтой байгааг дэмжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-20 14:11:48

ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай уулзах бодолтой байгааг нь Япончуудын 61.2 хувь нь дэмжиж байгааг “Kyodo” агентлагийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Иргэдийн 30.2 хувь нь энэ уулзалтыг сөргөөр үнэлжээ. Үүний зэрэгцээ сүүлийн саруудад Японы сайд нарын танхимын ретинг нэлээд буурчээ. Мөн иргэдийн 36.2 хувь нь Засгийн газрын бодлогыг дэмжихгүй байгаа аж.


Япончуудын дийлэнх нь буюу 57.6 хувь нь эрх баригчдын хэрэглээний татварыг 8-10 хувь болгож нэмэгдүүлэх төлөвтэй байгааг нь эсэргүүцэж байгааг энэ санал асуулга мөн харуулжээ. Санал асуулгыг энэ сарын 18 болон 19-нд явуулсан байна.

Холбоотой мэдээ