Усан сан бүхий газрын хог хаягдлыг цэвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-05-20 16:48:35

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Засаг даргын захирамжийн дагуу аймгийн төв орчмын гол горхи, рашаан, гуу жалганы хог хаягдлыг цэвэрлэх, голдиролыг сэргээх ажлыг өнгөрсөн долоо хонгийн баасан гарагт зохион явууллаа.  

Уг ажилд 14 төрийн болон төрийн бус байгууллагын хамт олон оролцож, идэвх, санаачилгатай ажиллан 12 метр куб хог хаягдлыг цуглуулан хог хаягдлын нэгдсэн цэгт хүргэж буулгасан байна. Улаан уулын Далангийн дээд тал, Гашууны голын хөвөө, Улаан уулын рашааны эргэн тойрон, Бортолгойн хөшөөний орчим гэх мэт газрын хог хаягдлыг ийнхүү цэвэрлэн ачиж зайлуулжээ. Урин дулаан цаг ирэхээр ард иргэд аймгийн төвийн ойролцоох гол горхи, рашааны дэргэд амарч зугаалахдаа аль болох хог хаягдал хаяхгүй байхыг Улаангом сумын ЗДТГ-аас анхааруулж байна.

 

Холбоотой мэдээ